Mobile Legends: Bang Bang тоглоомын бүсийн системд энэ жилээс шинэчлэлт хийгдэж, Монгол, Хятад, Япон болон БНСУ-ыг хамарсан “East Asia” бүс албан ёсоор байгуулагдсан билээ. Үүний хүрээнд зохион байгуулагдсан анхны тэмцээн нь “MSC at EWC 2026” тэмцээний эрхийн төлөөх “MCT EA Championship Tour” байлаа.

Тус тэмцээнд Монгол, Хятад улсын тус бүр хоёр, Япон болон БНСУ-ын нэг нэг баг нийлсэн нийт зургаан баг өрсөлдсөн юм. Финалын шатанд Хятадын Guangzhou Gaming баг Монголын The MongolZ багийг 3:1 харьцаатайгаар буулган авч, “MSC at EWC 2026” тэмцээний Main Stage шатны эрхийг хүртлээ.

Харин Монгол улсаа төлөөлөн оролцсон The MongolZ, The Huns Esports болон Японы Sunset Ravens багууд Wild Card шатанд оролцох эрхээ баталгаажуулсан юм.
Ингэснээр Монгол Улсаас анх удаа хоёр баг “MSC at EWC” тэмцээнд оролцох болсон түүхэн амжилт бүртгэгдэж байна. Wild Card шатны тоглолтууд ирэх 7-р сард Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах бөгөөд The MongolZ болон The Huns Esports багууд Main Stage шатны эрхийн төлөө дахин өрсөлдөх болно.



