News2026.05.26

IEM Cologne Major 2026 тэмцээн эхлэхэд бэлэн боллоо

By Admin

CS2-ын хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчтэй тэмцээнүүдийн нэг болох “Intel Extreme Masters Cologne Major 2026” тэмцээн энэ оны 6-р сарын 2-21-ний өдрүүдэд Германы Кёльн хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн нь ESL болон Valve-ийн хамтран зохион байгуулж буй CS2-ийн “Major” ангиллын тэмцээн бөгөөд нийт 1,250,000 ам.долларын шагналын сантайгаар явагдах юм. 

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг оролцож, Stage 1, Stage 2, Stage 3 гэсэн Swiss System форматаар өрсөлдөнө. Улмаар шилдэг найман баг Playoffs шатанд шалгарах бөгөөд плей-оффын тоглолтууд уламжлал ёсоор Counter-Strike-ийн “сүм” хэмээн нэрлэгддэг LANXESS Arena-д зохион байгуулагдах аж. 

Энэ мажорт Азийн бүсээс нийт таван баг оролцож буйгаас Монгол Улсын “The MongolZ” баг шууд урилгаар Stage 3 шатнаас тэмцээнээ эхлүүлэхээр болсон нь онцлох үйл явдлын нэг болоод байна. 

IEM Cologne тэмцээн нь олон жилийн турш Counter-Strike esports-ийн хамгийн нэр хүндтэй, хамгийн бэлгэдэлтэй тэмцээнүүдийн нэг байсаар ирсэн бөгөөд харин энэ “Major” статустай зохион байгуулагдаж буй нь тэмцээний үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна. 

Түүнчлэн ESL-ийн статистикаар Cologne нь жилийн хамгийн өндөр average watch time-тай CS esports event-үүдийн нэгт тооцогддог. Энэ жилийн Cologne Major нь Counter-Strike-ийн түүхэн дэх хамгийн их үзэгчтэй Major тэмцээнүүдийн нэг болно гэсэн хүлээлт үүсээд байгаа бөгөөд тасалбарууд худалдаанд гарсан даруйдаа бүрэн зарагдсан байна.